Feeds:
Бичлэгүүд
Сэтгэгдэлүүд

Арга-Тогтолцоот мэдлэг үндэслэх буюу бий болгох үүднээс нийгэм байгалийн үзэгдлийг танин мэдэх, судлах явдал.

Арга зүй-Тухайн шинжлэх ухааны хүрээнд хэрэглэгдэж байгаа судалгааны аргуудын цогц, ерөнхий зарчим, хандлага.

Аргачлал-Нийгмийн баримт, үзэгдэлд шинжилгээ хийх, тэдгээрийг системчлэх арга зам, дараалал, үйл ажиллагаа.

Парадигм-Мэдлэгийн бие даасан хүрээ, онолын хандлага дахь асуудал, арга зам, үндсэн ойлголтуудын нэгдмэл бүрэлдэхүүн мөн.

Мета онол-Онолын дараах судалгаа буюу обьектын талаар урьд өмнө хуримтлагдсан онолын мэдлэгийн тодорхойлогч зарчмуудыг шүүмжлэлтэйгээр судлаж авч үзсэн үзэл баримтлал.

Нийгмийн онол– Мэдлэгийг бүрдүүлж байдаг ойлголт, ухагдахуунуудын харилцан уялдаа бүхий тогтолцоо. Онол нь бодит байдлыг тайлбарлахын зэрэгцээ цаашдын хандлагыг урьдчилан мэдэх бололцоо олгоно.

Ойлголт-Үзэгдэл юмсын үндсэн гол шинж чанар, холбоо харилцааг илэрхийлэн гаргаж буй сэтгэлгээний хэлбэр.

Судалгаа-Шинэ мэдлэг мэдээлэл олж авахад чиглэгдсэн системлэг танин мэдэхүйн үйл ажиллагааны нэгэн төрөл.

Судалгааны арга– Шинжлэх ухааны үндэслэл бүхий мэдээлэл цуглуулах хэрэглэгдэхүүн.

Судалгааны судлах зүйл-Танин мэдэхүйн хувьд онолын болон практик асуудлыг шийдвэрлэхээр хийсвэрлэн гаргаж ирсэн судалгааны обьектын үндсэн гол тал, шинж чанар, харилцаа.

Судалгааны обьект-Нийгэмд бодитоор оршин буй үзэгдэл юмс, үйл явц буюу тэдгээрийн тодорхой нэг хэсгийг илэрхийлнэ.

Таамаглал-Хувьсагч хэмжигдэхүүнүүдийн хоорондын уялдаа холбоог илэрхийлэх батлагдаагүй төсөөлөл, дэвшүүлсэн санаа юм.

Ухагдахуун-Тодорхой нэг шинжлэх ухааны хүрээнд үзэгдэл юмсын харилцаа, хэв маяг, төрөл, бүлэг зүйл, гол шинжийг тусгасан нийтлэг ойлголт.

Хүмүүс блог нээж, өөрсдийн үзэл бодлоо бичиж тэмдэглэж, харилцан санал солилцох болж. Харилцааны бас нэг чухал хэрэгсэл юм болов уу даа. Та бүхэнтэй мэдээлэл солилцохоор энэхүү блог мэндэлж байна. Тавтай морилж, саатагтун.

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.