Арга-Тогтолцоот мэдлэг үндэслэх буюу бий болгох үүднээс нийгэм байгалийн үзэгдлийг танин мэдэх, судлах явдал.
Арга зүй-Тухайн шинжлэх ухааны хүрээнд хэрэглэгдэж байгаа судалгааны аргуудын цогц, ерөнхий зарчим, хандлага.
Аргачлал-Нийгмийн баримт, үзэгдэлд шинжилгээ хийх, тэдгээрийг системчлэх арга зам, дараалал, үйл ажиллагаа.
Парадигм-Мэдлэгийн бие даасан хүрээ, онолын хандлага дахь асуудал, арга зам, үндсэн ойлголтуудын нэгдмэл бүрэлдэхүүн мөн.
Мета онол-Онолын дараах судалгаа буюу обьектын талаар урьд өмнө хуримтлагдсан онолын мэдлэгийн тодорхойлогч зарчмуудыг шүүмжлэлтэйгээр судлаж авч үзсэн үзэл баримтлал.
Нийгмийн онол- Мэдлэгийг бүрдүүлж байдаг ойлголт, ухагдахуунуудын харилцан уялдаа бүхий тогтолцоо. Онол нь бодит байдлыг тайлбарлахын зэрэгцээ цаашдын хандлагыг урьдчилан мэдэх бололцоо олгоно.
Ойлголт-Үзэгдэл юмсын үндсэн гол шинж чанар, холбоо харилцааг илэрхийлэн гаргаж буй сэтгэлгээний хэлбэр.
Судалгаа-Шинэ мэдлэг мэдээлэл олж авахад чиглэгдсэн системлэг танин мэдэхүйн үйл ажиллагааны нэгэн төрөл.
Судалгааны арга- Шинжлэх ухааны үндэслэл бүхий мэдээлэл цуглуулах хэрэглэгдэхүүн.
Судалгааны судлах зүйл-Танин мэдэхүйн хувьд онолын болон практик асуудлыг шийдвэрлэхээр хийсвэрлэн гаргаж ирсэн судалгааны обьектын үндсэн гол тал, шинж чанар, харилцаа.
Судалгааны обьект-Нийгэмд бодитоор оршин буй үзэгдэл юмс, үйл явц буюу тэдгээрийн тодорхой нэг хэсгийг илэрхийлнэ.
Таамаглал-Хувьсагч хэмжигдэхүүнүүдийн хоорондын уялдаа холбоог илэрхийлэх батлагдаагүй төсөөлөл, дэвшүүлсэн санаа юм.
Ухагдахуун-Тодорхой нэг шинжлэх ухааны хүрээнд үзэгдэл юмсын харилцаа, хэв маяг, төрөл, бүлэг зүйл, гол шинжийг тусгасан нийтлэг ойлголт.